Түгээмэл асуулт
Асуулт, хариулт
Бүртгэл, төлбөр, хичээл үзэхтэй холбоотой асуултын хариулт. Эндээс хариултаа олохгүй бол бидэнтэй холбогдоно уу.
Сургалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Сургалтын хуудаснаас «Бүртгүүлэх» товчийг дарж, маягтыг бөглөнө. Бид төлбөрийн нэхэмжлэхийг таны имэйл хаяг руу илгээх бөгөөд төлбөр орсны дараа сургалтад нэвтрэх урилга ирнэ.
Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Нэхэмжлэхэд заасан дансаар шилжүүлэх эсвэл QPay-ээр төлнө. Гүйлгээний утгад нэхэмжлэхийн дугаар эсвэл өөрийн нэрийг бичнэ үү.
Хичээлээ хаанаас үзэх вэ?
Бичлэгт хичээлүүд Google Classroom дээр байрлана. Компьютерээс classroom.google.com хаягаар, утаснаас Google Classroom аппаар нэвтэрч үзнэ.
Google (Gmail) хаяг заавал хэрэгтэй юу?
Тийм. Google Classroom-д нэвтрэхэд Google хаяг шаардлагатай. Хаяггүй бол accounts.google.com дээр үнэгүй нээж болно. Бүртгүүлэхдээ Classroom-д нэвтрэх хаягаа зөв бичнэ үү.
Хичээлийн холбоосыг бусадтай хуваалцаж болох уу?
Үгүй. Хичээлийг зөвхөн бүртгүүлсэн Google хаягаар үзэх боломжтой. Холбоосыг өөр хүнд өгсөн ч тэр хүн нэвтэрч чадахгүй.
Байгууллагаараа хэд хэдэн ажилтан бүртгүүлж болох уу?
Болно. Бүртгэлийн маягтад «Байгууллага» гэж сонгоод оролцогчийн тоогоо бичнэ үү. Нэхэмжлэхийг байгууллагын нэр, регистрийн дугаараар гаргана. Оролцогч бүрийн Google хаягийг дараа нь имэйлээр илгээж болно.
Сургалттай холбоотой асуулт байвал хэнд хандах вэ?
«Холбоо барих» хуудсанд байгаа Viber эсвэл имэйлээр холбогдоно уу.
Өөр асуулт байна уу?
ganzoganzo1004@gmail.com хаягаар имэйл бичнэ үү эсвэл Viber (8807 9032)-ээр холбогдоно уу.
- Viber8807 9032
- Имэйлganzoganzo1004@gmail.com
- YouTubeҮнэгүй бичлэгүүд