Суралцах заавар
Хэрхэн суралцах вэ
Бүртгүүлэхээс эхлээд хичээлээ үзэх хүртэлх алхам. Бичлэгт хичээлүүд Google Classroom дээр байрлах тул Google (Gmail) хаяг шаардлагатай.
4 алхам
Бүртгүүлэхээс суралцах хүртэл
- 1Сургалтаа сонгоноСургалтын хөтөлбөр, хугацаа, үнэтэй танилцаж, өөрт тохирохыг сонгоно.
- 2БүртгүүлнэБүртгэлийн маягтыг 2 минутад бөглөнө. Google (Gmail) хаягаа зөв бичнэ үү.
- 3Төлбөрөө төлнөТаны имэйлд ирсэн нэхэмжлэхийн дагуу дансаар эсвэл QPay-ээр төлнө.
- 4Суралцаж эхэлнэТөлбөр орсны дараа Google Classroom-ийн урилга таны Gmail хаягт ирж, хичээлүүдээ үзнэ.
Google Classroom
Хичээлдээ хэрхэн нэвтрэх вэ
- Урилгаа нээнэТөлбөр орсны дараа таны Google хаягт Google Classroom-ийн урилга (Class invitation) имэйл ирнэ. Имэйл доторх «Join» товчийг дарна.
- Google хаягаараа нэвтэрнэКомпьютерээс classroom.google.com хаягаар, утас, таблетаас Google Classroom аппаар бүртгүүлсэн Google хаягаараа нэвтэрнэ.
- Хичээлээ үзнэАнгийн «Classwork» хэсэгт хичээлүүд дарааллаараа байрлана. Бичлэг, материалыг өөрт тохирох цагтаа үзнэ.
Шаардлагатай зүйлс
- Google (Gmail) хаяг. Байхгүй бол үнэгүй нээж болно
- Интернэт холболт
- Компьютер, таблет эсвэл ухаалаг утас
- Zoom-оор шууд явагдах сургалтад Zoom програм
Хичээл харагдахгүй байна уу?
- Урилга ирээгүй бол имэйлийнхээ «Spam» хавтсыг шалгана уу.
- Өөр Google хаягаар нэвтэрсэн бол хичээл харагдахгүй. Профайл зургаа дарж бүртгүүлсэн хаягаа сонгоно уу.
- Асуудал шийдэгдэхгүй бол ganzoganzo1004@gmail.com хаягаар бичнэ үү эсвэл Viber (8807 9032)-ээр холбогдоно уу.
Байгууллагад
Байгууллагаар бүртгүүлэх
Бүртгэлийн маягтад «Байгууллага» гэж сонгоод байгууллагын нэр, регистрийн дугаар, оролцогчийн тоогоо бичнэ үү. Нэхэмжлэхийг байгууллагын нэрээр гаргана.
Оролцогч бүрийн нэр, Google хаягийг ganzoganzo1004@gmail.com хаяг руу имэйлээр илгээнэ. Урилга оролцогч бүрийн Google хаяг руу тус тусад нь очно.
- Viber8807 9032
- Имэйлganzoganzo1004@gmail.com
- YouTubeҮнэгүй бичлэгүүд